Европын Холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төслийг хэрэгжүүлэгч “Каритас Чех Репаблик” ОУБ болон БОНХАЖЯ, Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс зохион байгуулсан “Ногоон Барилга 2015” үзэсгэлэн яармаг амжилттай болж өндөрлөлөө. “Бьюлдингс Текноложи” ХХК нь тус үзэсгэлэнд:
- Монголын анхны тэг бохирдолтой барилга
- Монголын анхны ногоон оффисын барилга
- Сэргээгдэх эрчим хүч буюу нарны цахилгаан эх үүсвэр зэрэг төслүүдээр оролцлоо.