Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ) эдийн засгийн хөгжлийн шинэ загвар болох ногоон өсөлтийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. ДДНХБ, БНСУ-ын Ногоон Технологийн Төвтэй хамтран Монгол улсын барилгын салбарын ногоон хөгжлийн боломжид технологийн үнэлгээ хийсэн. Энэхүү ажлын дараагийн үе шатанд ДДНХБ, МУЗГ-тай хамтран Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын бүсэл 150 хүүхдийн хүчин чадалтай төрийн өмчийн жишиг ногоон цэцэрлэг барих барилгын зураг төсөл, төсөв боловсруулах сонгон шалгаруулалтанд “Бьюлдингс Текноложи” ХХК шалгарлаа.