“Бьюлдингс Текноложи” ХХК-ийн хамт олон өнгөрсөн онд Оюу Толгой ХХК-ийн захиалгаар геологийн дээж хадгалах агуулахын иж бүрэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн билээ. Энэ удаа бид уг агуулахын гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийг хийж байна. Дээж хадгалах агуулахын хувьд тэнхлэгээрээ 108 м х 60 м хэмжээтэй, 9 орцтой ба гадагш гарах галын 4 гарцтай байхаар төлөвлөгдсөн. Барилгын нийт талбай 6654,25 м2, барилгын өндөр 10,8 м байх юм.