Цар тахлын улмаас улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал хумигдсан хэдий ч “Бьюлдингс Текноложи” ХХК-ийн хамт олон барилгын зураг төсөл, угсралтын ажлаа хийж гүйцэтгэсээр байна. Бид та бүхэнд хэрэгжүүлж буй төслүүдийн тухай товч танилцуулгыг цувралаар хүргэж байгааг хүлээн авна уу.
“Гранд Маршал лакшери виллас”
“Эрхэт Монгол” группын хэрэгжүүлж буй “Гранд Маршал лакшери виллас” дөрвөн улирлын 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхоны барилга бүтээцийн зураг төсөл, гадна, дотор инженерийн шугам сүлжээний зураг төслийг хийж гүйцэтгэж байна. Уг хотхон хүүхдийн “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой Эх нялхсын сувилал, спорт заал, бассейн бүхий иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, гэр бүлийн саун, ресторан, паб, лаунж, караоке бүхий үйлчилгээний төвтэй. Хөл бөмбөгийн болон сагсан бөмбөгийн гурван талбайнуудыг төлөвлөсөн ба өвөлдөө Улаанбаатар хотын хамгийн том мөсөн талбайтай хотхон болох юм.