БАРИЛГЫН ИЖ БҮРЭН ЗУРАГ ТӨСӨЛ
“Тогтвортой хөгжлийн төлөө”
- Ногоон барилгын төслүүд
Ногоон барилга
Ногоон барилга гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй гээд маш олон хүрээний асуудлыг хамарсан ойлголт юм.
Ногоон барилгын үзэл баримтлал гэж юу вэ?
Ногоон барилга нь барилгыг төлөвлөх, барих, ашиглах бүхий л хугацааг хамарсан ойлголт бөгөөд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх шийдлийг барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдлээс эхлэн тусган хэрэгжүүлдэг онцлогтой аж.
Мөн эдийн засаг, нийгэм, байгаль орчны үнэ цэнийг нэгтгэн илэрхийлдэг төдийгүй бидний амьдарч, ажиллах барилга байгууламж нь эдийн засгийн буюу нөөцийн хувьд үр ашигтай, хэмнэлттэй, ашиглах хугацаа харьцангуй урт, тав тухыг илүү хангасан байх нөхцөлийг ногоон барилгын үзэл баримтлал чухалчилдаг. Энд нэг тоо баримт дурдъя.
1900 он дэлхийн нийт хүн амын 10% нь хотуудад амьдарч байлаа. Харин одоо дэлхийн нийт хүн амын 50% нь хотуудад амьдарч байна. 2050 онд энэ тоо 75%-д хүрнэ.Ногоон барилгын зарчмыг хэрэгжүүлэх нь эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны, засаглалын гэсэн ангилалд хуваадаг.
Эрчим хүч, ус, бусад байгалийн нөөц баялгийг үр ашигтай ашиглах, оршин суугчид, эзэмшигчдийн эрүүл мэндийг хамгаалах, тав тухыг хангаж, бүтээмжийг нэмэгдүүлэх, хог хаягдал, орчны бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилго агуулдаг.
Түүнчлэн ногоон барилгын үзэл баримтлал нь ногоон эдийн засаг, ногоон хөгжил, цаашилбал, тогтвортой хөгжлийн үндэс болдог.a2aedd1057123abcd952a26a63ac9ce721ab75f5
ногоон барилга
vetropark
Solar-Panels-on-Factory-Roof-nice-sky-background
Агаарын бохирдол үүсгэдэггүй барилга
Тогтвортой Хөгжлийн Ордон
- Хэрэгжүүлсэн төслүүд
Үйлдвэрийн барилга
Төрөл бүрийн үйлдвэрлэл явуулах зориулалттай барилгыг үйлдвэрийн барилга гэнэ. Үүнд: хөнгөн, хүнд ба хүнсний үйлдвэр, цахилгаан станц, агуулахын зориулалттай бусад барилга багтана. Барилга нь хүмүүсийн хөдөлмөрлөж, амьдрах нөхцөлийг дээд зэргээр хангасан бат бэх, тогтвортой, урт удаан хугацааны эдэлгээтэй, гал тэсвэрлэх чанар өндөр, эрүүл ахуйн уран барилгын шаардлагыг хангасан үзэмжтэй, эдийн засгийн хувьд ашигтай байх ёстой. Түүнээс гадна барилгын хана нь дулаан ба дуу тусгаарлах шаардлагыг хангасан байна. Дулаан тусгаарлах чанар нь ханын зузаан, ханын материалын дулаан дамжуулах чанар, түүний цул чанар, агаар ба чийгийг нэвтрүүлэх чанараас шалтгаална.
DCIM/100MEDIA/DJI_0200.JPG
- Хэрэгжүүлсэн төслүүд
Орон сууц, оффис
Орон сууц, оффисийн барилга нь зөвхөн хүмүүсийн амьдрах, соёл ахуйн хэрэгцээний зориулалттай барилга юм. Үүнд: орон сууц, зочид буудал, үзвэр үйлчилгээ, соёл боловсролын газрууд, албан байгууллага зэрэг барилгууд багтана.
орон сууц оффис
BIM
BIM гэж юу вэ?
BIM гэдэг нь барилгын мэдээллийн загварчлал буюу бодитоор баригдах барилгын цахим хэлбэр гэсэн утгатай бөгөөд олон улсад нэвтрээд байгаа дэвшилтэт технологи ажээ. Барилга байгууламжийн биет үйл ажиллагааны шинж чанарын цахим илэрхийлэл бөгөөд барилгыг виртуал орчинд төлөвлөж, угсарч, ашиглаж үзэх процесс юм.
70c5ba_b2f362ca42154dd28fc8b0658bd12e23
955b6a9bc116beac349eb5a9
299491564765